Б.Мөнхбаатар: Ипотекийн урьдчилгаа 30 хувийг багасгаж 15 хувь болгохоор судлаж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-05-20

Монгол Улсын Засгийн газрын нэгдсэн хуралдаанаар Улаанбаатар хотын өнөөгийн нөхцөл байдлын талаарх асуудлыг өргөн бүрэлдэхүүнтэй авч хэлэлцлээ. Энэ үеэр Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Улаанбаатар хотын дагуул хот байгуулах талаар танилцуулга хийлээ.

Тэрбээр

  • Монгол Улсын хэмжээнд 897427 мянган өрх байна. Үүний 411400 буюу 45,8 хувь Улаанбаатар хотод амьдардаг. Улаанбаатарт амьдарч байгаа нийт өрхийн 199300 нь орон сууцанд, 203 орчим мянга нь гэр хороололд, түрээсийн болон нийтийн байранд 411 мянга нь хүн амьдардаг.
  • 2019 оны 05 сарын 22-ний Засгийн газрын 202-р тогтоолоор “150 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг батлуулсаны 100 мянга нь хотод, 50 мянга нь орон нутагт, зургаан төрлөөр хэрэгжих ёстой.
  • Түрээсийн орон сууц хэлбэрээр 13480 орон сууц, дахин төлөвлөлтөөр
  • Нийслэлийн хэмжээнд амьдарч байгаа нийт 411.4 мянган өрхийн 10.3 хувь буюу 42.3 мянган өрх өөрийн гэсэн орон сууцгүй байна. Мөн Монгол Улсын Статистикийн үндэсний хорооны мэдээллээр 2020 оны жилийн эцсийн байдлаар нийслэлд өрхийн дундаж орлого 1.6 сая төгрөг байна.
  • Иргэдийн орон сууц худалдан авах чадварыг нэмэгдүүлэх хүрээнд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шинээр зээл авах иргэдэд ипотекийн зээлийг 6 хувийн хүүтэй олгож эхэлсэн.
  • 2021 оны эхний 5 сарын байдлаар 251.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 3437 зээлдэгчид олгоод байгаагаас нийслэлд 196.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2405 зээлдэгчид олгосон нь өнгөрсөн оны мөн үеээс 2.8 дахин их байна.
  • Цаашид ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг бууруулах хүрээнд Зээлийн батлан даалтын /ЗБД/ сангаар дамжуулан урьдчилгаа төлбөрийн 15 хувийг батлан даах зохицуулалтыг холбогдох байгууллагуудтай хамтран судалж байна.
  • Улаанбаатар хотын дундуур явж байгаа төмөр замыг түшиглэн Богдхан уулыг тойрсон Шинэ Зуунмод /Аэросити/ хот-Сонгино 21 өртөө-Улаанбаатар хот-Хонхор-Майдар хот төсөл-Төв аймгийн Зуун мод хот зэрэг дагуул хот, тосгодыг холбосон “Хөгжлийн алтан тойрог” буюу нийтийн тээврийн сүлжээг байгуулна.
  • Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепцод Шинэ Зуунмод, Майдар шинэ хотуудыг Улаанбаатар хотын дагуул хот болгон хөгжүүлэхээр тусгагдсан.
  • Морингийн даваан дээр НОСК-ийн харьяа “Залуус I” хорооллыг байгуулна.
  • Жилд ипотекийн зээлд 400 орчим тэрбум төгрөг гардаг байсан бол 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд 2 их наядыг энэ салбарт шийдсэн нь 800 орчим тэрбум төгрөг болж гэр хороололд байсан зарагдахгүй байгаа орон сууцнууд зарагдсан.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.101.109)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.