Нийтийн тээврийн жолоочид ёс зүйн сургалтад хамрагджээ
Үйл явдал
/
2021-05-20

Нийтийн тээврийн үйлчилгээний газар болон Зорчигч тээврийн хэрэгсэл ОНӨААТҮГ-аас нийтийн тээврийн ёс зүй, харилцаа хандлагыг дээшлүүлэх замын хөдөлгөөнд дүрмээрээ соёлтой оролцох дадал туршлага бий болгох зорилгоор тавдугаар сарын 19-нд зохион байгуулжээ. Уг сургалтыг Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Одгэрэл, Эрүүл амьдрах хэв маяг, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сэдвээр доктор Ж.Цогтсугар, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид сургалт явуулжээ. Тус сургалтад нийт 50 жолооч хамрагдсан юм. Мөн сургалтын дахин үе шаттайгаар явуулна гэдгийг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.35.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.