Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 160 иргэн ирлээ
Үйл явдал
/
2021-05-20

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өчигдөр буюу тавдугаар сарын 19-ны 19:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газарджээ.Тус нислэгээр 160 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Новотел”, “Кемпински”, “Туушин”, “Альфа”, “Гайде” зочид буудал болон “Монголика”,  “Багахангай” амралтын газарт тусгаарласан байна.

Дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон иргэд гэрээр 7 хоног тусгаарлагдах журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.137.12)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.