Н.Алтанхуяг: Бакалавр суурьтай хүмүүсийг хуульчаар бэлтгэх хэрэгтэй
Үйл явдал
/
2021-05-20

Хуульч бэлтгэх орой, эчнээ ангийг устгах хэрэгтэй гэдэг саналыг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг дэвшүүллээ. УИХ-ын чуулганы хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

"Хуульчдыг бэлтгэж байгаа систем буруу байна. Эчнээ оройн ангиар төгссөн хуульч гэж юу байхав дээ. Хуулийн бакалавр гэдэг ойлголтоос салж болохгүй юу. Орчин үед банкны мэргэжилтэнг математик болон физикийн салбараас бэлтгэж байна. Хуулийн бакалаврын бусад чиглэлээр сурдаг хүүхдүүдийн дундаас бэлтгэмээр байна.

Хуульч бэлтгэх орой, эчнээ ангийг устгах хэрэгтэй. Хуульч болох гээд хошуураад байгаа хүмүүст чанаргүй боловсрол эзэмшүүлдэг явдлаа болимоор байна. Хүний хувь заяа шийддэг мэргэжил шүү дээ. Бакалавр суурьтай хүмүүсийг хуульчаар бэлтгэх хэрэгтэй. Харин 10 жилээ төгссөн хүүхэд хуульчаар сурна гэдэг байж болохгүй" хэмээн саналаа илэрхийллээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.97.202)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.