Ж.Оюунбилэг: Вакцины дараах дархлаа тогтоцод эргэлзэх зүйл байхгүй
Үйл явдал
/
2021-05-20

Улсын хэмжээнд тавдугаар сарын 19-ний өдөр 8133 хүнд шинжилгээ хийхэд 519 хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 50618 боллоо. Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 25741 хүн дархлаажуулалтад хамрагдсан бөгөөд I тунд- 1810479 хүн, II тунд- 685.189 хүн хамрагдаад байна хэмээн ЭМЯ-наас өнөөдөр мэдээлэв.

Коронавирусийн эсрэг дархлаажуулалт болон дархлаа тогтцын талаар хийсэн судалгааны дүнгийн талаар НЭМҮХ-ийн зөвлөх, Монголын Анагаах Ухааны Академийн гишүүн, Биологийн шинжлэх ухааны доктор Ж.Оюунбилэг мэдээлэл хийлээ.

Тэрбээр, Монгол Улс хүн амын дархлаажуулалтын түвшин буюу нэгдүгээр тунд хамрагдсан байдлаараа Израиль улсын дараа дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна.

Дархлаажуулалтын үр дүнгийн талаар урьдчилсан судалгааг хоёр байгууллага хамтран хийсэн. Манай улсад хамгийн өргөн хэрэглэж байгаа:  

АСТРАЗЕНЕКА- вакцины нэгдүгээр тунг хийлгэсний дараа 56 хувийн дархлаа тогтсон бол хоёр дахь тунгийн дараа 100 хувь дархлаа тогтож, коронавирусийн эсрэг бие үүссэн байна.

ВЕРОЦЕЛЛ- вакцины хоёр дахь тунг хийлгэсний дараа 99.3 хувьд эсрэг бие үүссэн. Вирусийг идэвхгүй болгодог эсрэг биеийг үзэхэд уг хоёр вакцины 85-90 хувьд саармагжуулах эсрэг бие үүсэж байна.

-Эсрэг биеийн шинжилгээг иргэд хийлгэж хийлгэж болох уу?
-Хувь хүн дархлаа тогтсон эсэхээ үзэх нь өөрийнх нь эрхийн асуудал. Хоёр дахь гол зүйл бол тархвар зүйн судалгааны заалтаар буюу халдварын голомтод ажиллаж буй эмч, мэргэжилтнүүд, онцгой байдлын албан хаагчид тархвар зүйн үүднээс эсрэг биеийн шинжилгээг хийлгэж байх шаардлагатай. Тэгэхээр вакцины дараах дархлаа тогтоцод эргэлзэх зүйл байхгүй гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.234.150)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.