2020 оны Орон нутгийн сонгуульд ХАР МАШИНЫ программыг хакардаж СОНГОХ ЭРХ зөрчигджээ
Үйл явдал
/
2021-05-20

Компьютер график н.Ган-Очир төрийн эрхийг хууль бусаар авч сонгуулийн хар машиныг хакардсан гэх хэргийн хохирогч юм. Сонгуулийн хар машиныг хакардаж сонгох эрхэд халдсан хэргийн дагуу АН-д хандаж мэдэгдэл хийлээ. Уг хэрэгт Ерөнхийлөгчийн зөвлөх болон МАН-ын нэр бүхий хүмүүс энэ хэрэгт холбогдож зургаан сар байцагдсан юм. Харин прокурор хэрэгт хохирогч байхгүй гэдэг үндэслэлээр хэргийг хаасанд гомдолтой байгаагаа хэллээ. Учир нь уг хэрэг 2020 оны орон нутгийн сонгуулиар үйлдэгдсэн бөгөөд 6 сард уг хэрэг үйлдэгдсэн гэх мэдээллийг хөдөлшгүй баримтаар үзүүлсэн билээ. Нам болон Төрийн Өндөр албан тушаалтай хүмүүс иргэдийг саналыг сонгуулийн хар машинаар өөрчилж 175 тэрбум төгрөгийн хэргийг гэрчлэх иргэнийг  удаан хугацаагаар байцааж байжээ. Уг хэрэгт Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан Д.Пүрэвдаваа, П.Нүрзэд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга байсан А.Амарбаясгалан, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар, Нийслэлийн МАН-ын дэд дарга Н.Алтаншагай, БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, Нийслэлийн ЖДҮ-ийн дарга Г.Ганмөрөн, Сонгуулийн хорооны хар машиныг хариуцан ажилладаг IT  инженерүүд гэх мэт нэр бүхий хүмүүсийн хууль бус хэрэг үйлдсэн гэх нотлох баримтаар үзүүлсэн юм. Сонгуулийн хар машин нь 2012 онд зургаан жилийн лицензтэй орж ирсэн. Харин 2018 онд лиценз нь дууссан болохоор IT инженер н.Мөнхбат гэх нэр бүхий хүнээр программ суулгаж байжээ. Уг программыг суулгахдаа өөрсдийн хүссэнээр өөрчилж болохоор суулгасан юм.

“Тус хэргийн гэрч болсон миний бие болон ар гэрийнхэнд минь сэтгэлзүйн маш их дарамт шахалт учруулж байгаа тул ард иргэдийнхээ мэдэх эрхийн хамгаалтад орохыг хүсэж мэдэгдэл хийж байна” гэв.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.186.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.