ЭМЯ: Хоёр дахь тунг хийлгээд 21 хоносон иргэдээс халдвар авсан тохиолдол бараг байхгүй
Үйл явдал
/
2021-05-20

Өчигдөр улсын хэмжээнд 25,741 хүн вакцин хийлгэснээр эхний тунд хамрагдсан хүний тоо 1.8 сая, бүрэн тунд хамрагдсан хүний тоо 685 мянгыг давсан билээ. Вакцины эхний тунд хамрагдсан иргэдийн 0.45 хувь нь халдвар авсан бол хоёр тун тариулаад халдвар авсан хүний тоо маш цөөн байгаа гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хэллээ. Мөн тэрбээр эхний тунг хийлгээд халдвар авсан хүмүүс дийлэнх тохиолдолд вакцин хийлгэснээс хойш 14 хоног дотор өвчилсөн бол хоёр тунг хийлгээд 21 хоносон иргэдээс халдвар авсан тохиолдол бараг байхгүй гэв.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.252.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.