Тавантолгой түлш ХХК-ийн ЗАЛУУС 70 гаруй модны суулгацыг тарилаа
Үйл явдал
/
2021-05-20
Ажил хийе гэсэн хүнд учир нь олдоно гэж...
 
Тавантолгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны Сүхбаатар дүүрэг дэх хэсгийн 12 дугаар хороо хариуцсан Хяналтын ажилтнууд өөрсдийн хариуцсан хэсэгт хамаарах Сэлбэ голын сав дагуу хог хаягдлыг цэвэрлэв. Тэд хог цэвэрлээд зогсохгүй Сэлбэ голын эрэгт өөрсдийн цуглуулсан хандиваар хоёр саравч барьж байгуулж байна. Мөн шар хуайс, улиас зэрэг 70 гаруй модны суулгацыг тарьж байна.
 
Тавантолгой түлшийн залуусыг саравчаа барьж, мод тарьж байхад ойр орчмын иргэд хүйтэн ундаа, хар цай барьж ирж баярласан талархсанаа илэрхийлж модны нүх ухалцаж өөрийн гэсэн хувь нэмэрээ оруудж баярласнаа илэрхийлэхийг харах сайхан санагдаж байлаа. Тэрчлэн тэдний цэвэрлэсэн хогийг Сүхбаатар дүүргийн ТҮК-н ажилчид ирж ачихдаа, "нийтийн эрх ашгийн төлөө байгаль эх дэлхийгээ цэвэрлэж байгаа та бүхэнд баярлалаа" гэв.
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.9.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.