Путин: Монголчуудын чин сэтгэлийг дурсахгүй байна гэдэг үнэхээрийн ичгүүртэй явдал
Үйл явдал
/
2021-05-21
Ялалтын баяраар Путин хэлсэн үгэндээ дайны үеэр ЗХУ-д тусласан барууны орнуудын тусламж дэмжлэгийн түүхэн үнэний тухай санаа цухуйлгаж, барууныхан ч даруй хариу өгч, Америкчууд Оросуудыг ялагдахаас аварсан, ленд лизингийн төлбөрийг бүрэн төлөх ёстой гэх мэтээр...
 
Харин энэ нийтлэлд бодит байдал ямар байсныг, тухайлбал, "Дайны үеэр Англи, Америк зэрэг барууны холбоотнуудын Ленд лизингээр өгсөн бараа бүтээгдхүүн, цэрэг зэвсгийн тусламж нь цэвэр тусламж байгаагүй, арилжаа наймаа, гэхдээ бүр хүнд нөхцөлтай /400-500 хувийн ашигтай/ арилжаа байсан" тухай өгүүлжээ.
Бичлэгийн төгсгөл хэсэгт Монголчуудын өгсөн тусламжийн тухай ийн бичжээ.
.
"... Хэрвээ бид Америкийн бидэнд өгсөн тушёнкийг санаж буй бол Улаан армийн хэрэгцээнд Монголчуудын өгсөн 5.6 бод бог мал, мөн хагас сая тон махыг ч бас мартаж болохгүй. Багаар бодоход л энэ нь 1 сая гаруй тонн мах болно. Үүнтэй харьцуулбал Америкийн бидэнд өгсөн алдарт тушёнка 665 мянган тонн. Тэр үед БНМАУ-ын хүн ам 800 мянга, ядуу зүдүү хүнд байсан. Гэтэл тэд дэлхийн хамгийн баян хүчирхэг орноос хамаагүй их махыг ЗХУ-д өгсөн байгаа юм. Монголын ард түмэн өөрсдөө өлсөж байсан ч үр хүүхдийнхээ идэх хоолыг бидэнд өгч байв.
 
Хамгийн гол нь тэдний өгсөн бүхэн нь ямар ч үнэ төлбөргүй. 1944 онд БНМАУ-д нөхцөл байдал хүндэрч, өлсгөлөн эхэлсэн, гэвч тэд бидэнд өгдөг хүнсний хангамжаа огтхон ч тасалдуулаагүй юм. Ийм сэтгэлийг огт санахгүй, дурсахгүй байна гэдэг үнэхээр ичгэвтэр явдал.
Улаан армид хэрэглэж байсан таван морь бүрийн нэг нь монгол, манай цэргүүдийн өмсөж байсан таван шинель бүрийн нэг нь монгол байсан гэдгийг мартана гэдэг ямар ичгүүртэй юм бэ?
 
Тэд зөвхөн бараа бүтээгдхүүн өгөөд зогсоогүй, 500 монгол цэрэг бидэнтэй мөр зэрэгцэн байлдсан. Тэд морин цэрэг, саперчид, мэргэн буудагчид байв. Тэднийг “Сайн дурынхан” гэж нэрлэдэг байв.
Монголын арми ЗСБНХУ-ын зүүн хилийг Японы түрэмгийллээс халхалж байсны хүчинд бид Алс Дорнодод байсан дивизүүдээ германы фронтын чухал хэсгүүд рүү татах боломжтой болсон юм.
Хамгийн гол нь, Монголчууд энэ сэтгэл зүтгэлийнхээ араас хэзээ ч бидэнд сануулж, хариу нэхэж байгаагүй. Бид бол та нарыг аврагч гэсэн санааг өчүүхэн ч цухуйлгаж байгаагүй. Үнэхээр чин сэтгэлийн тусламж байсан учраас л тийм юм... гэх мэтээр өгүүлжээ.
 
Оросын ren.tv сайтаас...
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.198.174)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.