Өнөөдөр PCR шинжилгээ авах цэгүүд
Үйл явдал
/
2021-05-22

Орон нутаг руу иргэдийг өнөөдрөөс зорчуулж байна. Иргэд дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаагүй, хамрагдсан ч 14 хоног өнгөрөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаанаар вакцинд хамрагдаагүй бол PCR шинжилгээний "Сөрөг" гэсэн хариутай байхыг шаардаж байгаа.

Өнөөдөр Улаанбаатар хотод дараах цэгүүдэд 09:00-15:00 цагийн хооронд PCR шинжилгээ авч байна. Үүнд:

  • Сүхбаатар дүүрэгт - 143 дугаар цэцэрлэг (Скайтел компанийн баруун урд байрлах)
  • Баянзүрх дүүрэгт - Тэнгэр худалдааны төвийн гадна талбайд
  • Сонгинохайрхан дүүрэгт - Таван шарын төмөр замын гарамын урд 
  • Хан-Уул дүүрэгт Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбайд тус тус шинжилгээний цэгүүд ажиллаж байна.

Үүнээс гадна хувийн эмнэлгүүдэд PCR шинжилгээ өгөх боломжтой. 

Өнөөдрийн байдлаар "Гялс" төв, "Мөнгөн гүүр", "Интермед", "Итгэл", "Сод медикал" эмнэлэг лабораториуддаа шинжилгээ авч, иргэдэд үйлчилчилж байгааг ЭМЯ-наас мэдээлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.24.30)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.