ЗУРГААН ЖИЛИЙН БҮРЭН ЭРХТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН сонгууль эхэллээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-05-24

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд заасны дагуу зургаан жилийн бүрэн эрх хэрэгжүүлэх зургаадах удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэж байна.

Энэ удаагийн сонгуульд эрх баригч МАН-аас тус намын дарга бөгөөд Монгол Улсын 30, 31 дэхь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Ухнаагийн Хүрэлсүх, Ардчилсан намаас тус намын даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, гуравдагч хүчин болох Хөдөлмөрийн Үндэсний намын “Зөв хүн электорат эвсэл”-с УИХ-ын гишүүн асан, АН-ын гишүүн Д.Энхбат нар өрсөлдөхөөр болж өнөөдөр Сонгуулийн Ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ албан ёсоор гардаж авна.  

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн хувьд “Чөлөөт эдийн засаг гэж байхгүй. Хувийн өмчийг төр хурааж мэдэлдээ авна. Төр юмаа мэддэг байх ёстой” гэж хэлсэнээрээ чөлөөт зах зээлийн эсрэг дайн зарласан нэгэн. Тэрбээр энэ удаад “АРДЫН ХҮҮ” гэдэг уриатайгаар өрсөлдөж байгаа. Өрсөлдөгч нараа гутаахгүй, доромжлохгүй, шударга ил цагаан өрсөлдөнө гэдгээ намынхандаа илэрхийлсэн.

Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнийн хувьд “Ардчиллаа хамгаалъя” уриатайгаар өрсөлдөж байгаа. Тэрбээр нам нь үзэл санааны хувьд хоёр тусдаа бүлэг байгуулагдсан хүнд үед тулаанд орж буйгаараа онцлог. Өрсөлдөгч У.Хүрэлсүхэд бүх зүйл байгаа. Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай түнжин муутай байгаа учраас дотооддоо дэмжлэг муутайгаар энэ удаагийн сонгуульд өрсөлдөж байна.

Хөдөлмөрийн Үндэсний нам гэх тоглоомын намаас УИХ-ын гишүүн асан Д.Энхбат нэр дэвшиж байгаа. Түүний хувьд интернетийг Монгол Улсад анх оруулж ирсэн гэдгээрээ олон нийтийн дунд дэмжлэг өндөртэй. Ардчилсан нам, ардчилсан үзэл баримтлалтай түүнийг одоогийн Ерөнхийлөгчийн багийнхан дэмжихээ мэгдсэн. Тэгэхээр У.Хүрэлсүхээс илүү олонхийн дэмжлэгийг авах магадлал өндөр юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.9.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.