МоАХ: Намууд тарж, ижил гараанаас бодлогын институц болж хөгжих нь зүйтэй
Үйл явдал
/
2021-05-25

“Шударга ёс хуулиас эхэлнэ” жагсаал хийж байгаа иргэд үзэл бодлоо илэрхийллээ

Иргэн Г.Баасан : Ерөнхийлөгчийн захирамж гарсан. Тэр нь Үндсэн хуулийг зөрчсөн, Ерөнхийлөгчийн сонгуульд улайрсан үйлдлийг эрх баригч нам гаргасан юм. Өмнө нь 4 жилээр Ерөнхийлөгч сонгодог байсан бол энэ удаа зургаан жилээр ганц удаа сонгох эрхтэй болсон. Тиймээс шинэ хуулиар хэн нэгэн Ерөнхийлөгч нэр дэвшихгүй байх ёстой гэдэг зүйл байх ёсгүй. Шинээр гарч ирж байгаа хууль нийгэм бүхэлдээ өөрчлөгдөх ёстой. Парламент засаглалтай намуудаас хүмүүс дэвшүүлэх шинэ хуулийн орчин бий болсон боловч Монголчуудыг хуулийн дор захирагдаж сураагүй байдлыг нь ашиглаж Ерөнхийлөгчийн нэр дэвших эрхэнд халдсан. Монгол улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчиж, нэг намын дарангуйлал тогтоосон, Ардчилсан үзэл санаанаас гажууд зүйл гарч байна болохоор МАН-ыг тараах захирамж гарсан. Дээд шүүх уг захирамжийг хүлээж аваад нэг сарын хугацаанд хариу өгсөнгүй. Тэгэхээр МАХ нийгмийг бүхэлд нь шинэ Ардчилсан холбоо руу жолоодож оруулсан 1990 оны гишүүд Монгол улсын Ерөнхийлөгчийн захирамж гарсан үед хүчин төгөлдөр байдаг учраас Дээд шүүхэд энэ захирамжийг хэрэгжилтийг шаардаж Үндсэн хуулийн 16.16-д олгогдсон эрхийн дагуу тайван жагсаал хийсэн юм.

Иргэн: Өнөөгийн 30 жилийн олон намын тогтолцоо бий болсноос хойш нийгмийн болохгүй, бүтэхгүй байгаа зүйлс намуудаас болж байна гэж Ардчилсан холбоо үзэж байгаа. Учир нь бодлогын институц байж бодлогоороо өрсөлдөх ёстой байсан намууд эрх ашгаараа өрсөлдөж эхэллээ. Намууд тарж, ижил гараанаас бодлогын институц болж хөгжих нь зүйтэй гэж Ардчиллын холбоо үзэж байгаа хэллээ. Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль өчигдөрхөн боллоо. Саяхан хэдэн мянгаар илэрсэн коронавирусийн нөхцөл байдал алга болсон мэт байлаа. Иргэд зааланд хэдэн мянгаараа цугларч байхад яг үнэндээ Монголын ард түмэн маскаа авах эрхгүй байна. Өнөөдөр 10 суудалтай Зоогийн газар 2-3 хүнд үйлчилж байгаа бөгөөд 5 хүн оруулах юм бол торгуулах хэмжээнд байгаа юм. Эрх баригч намын гар хөл болж байгаа улс төрийн намууд дүгнэж үзэн татгалзах хэрэгтэй. Учир нь эрх баригч нам өөрсдийн үзэл бодолдоо бусад намуудыг ашиглаж байна. Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүмүүсийн дэмжихгүй байгаа. иргэдэд сонголтгүй сонголт тулгасан гэж хэллээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.199.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.