Өмнөговь аймгаас 28 жилийн дараа ХОЁР хөдөлмөрийн баатар төрлөө
Үйл явдал
/
2021-05-26
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат Байгаль орчны гавьяат ажилтан, ойжуулагч Дэмчигийн Бараадууз, Ханбогд сумын "Баян" багийн тэмээчин Жаалдүүгийн Тогтохсүрэн ХӨДӨЛМӨРИЙН БААТАР боллоо
 
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат Дэмчигийн Бараадууз МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол, тэмдгээр шагнагдаж байна.
 
Д.Бараадууз гуай Булган сумын 9га газрыг ойжуулж, Монголын говь бол цөл биш ҮРЖИЛ ШИМТ БАЯНБҮРД гэдгийг үйл хэргээрээ баталж чадсан хөдөлмөрч хүн төдийгүй ГОВЬД Олон төрлийн мод, бут, эмийн ургамалыг тариалж ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ОРГАНИК ХҮНС-ний бүс нутаг болгох боломжтойг харуулсан билээ.
2012 онд Байгаль орчны гавьяат ажилтан цол, тэмдгээр шагнагдаж байсан бол өнөөдөр МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР боллоо.
 
 
 
МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол тэмдгээр шагнагдаж байгаа Ханбогд сумын "Баян" багийн тэмээчин Жаалдүүгийн Тогтохсүрэн нь Өмнөговь аймгаас 28 жилийн дараа төрөн гарсан 12 дахь БААТАР боллоо.
 
 
Ж.Тогтохсүрэн Улсын сайн малчнаар шалгарч, Галбын улаан тэмээгээ өсгөн үржүүлж, нутаг усандаа "Түмэн тэмээний баяр" зохион байгуулж явсан ажилсаг хөдөлмөрч говьчуудын нэг билээ.
 
Өмнөговь аймгаас урьд өмнө нь 1960 онд трактор комбайнч Гаажидын Лувсанчимэд, 1961 онд барилгачин Цэвээний Даваасамбуу, тэмээчин Даваасүрэнгийн Жижээ, 1962 онд механик Цэдэвийн Шатар, 1966 онд тэмээчин Хүүхэний Гомбосүрэн, 1974 онд геологич Намжилцэрэнгийн Нямдорж, 1981 онд хоньчин Дунайн Аюурзана, тээвэрчин Хоролын Цэвэгмэд, 1986 онд ямаачин Цэдэнжамцын Банди, тэмээчин Сэргэлэнгийн Чимэддорж, 1991 онд тэмээчин Далайн Хамар нар тус хүндтэй шагналыг хүртэж байсан ХӨДӨЛМӨРИЙН БААТРУУД юм.
 
Ийнхүү Өмнөговьчууд 28 жилийн дараа "хос" БААТАРТАЙ болж байна.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.179.35)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.