Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ОЛИМПЫН эрх олгох тэмцээнд эрэгтэй баг хоёр хожиж, нийт 43 оноо авснаар хэсгээ ТЭРГҮҮЛЖ байна
Үйл явдал
/
2021-05-27

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн олимпын эрх олгох тэмцээн Австри улсын Грац хотод өчигдөр эхэлсэн юм. Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 40 баг оролцож байна. Манай улсын эрэгтэй баг өчигдөр эхний тоглолтоо Польш улсын багтай хийж, 22:18 онооны харьцаатайгаар өрсөлдөгчөө яллаа. Удаах тоглолтдоо Турк улсын багтай учраа таарч, 21:13 харьцаатайгаар илүүрхэв. Ингэснээр манай улсын эрэгтэй баг хоёр хожиж, нийт 43 оноо авснаар хэсгээ тэргүүлж байна. Тэмцээний А хэсэгт Монгол, Бразил, Польш, Чех болон Турк улсын баг багтаж байгаа. 

 Мөн сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр олимпод оролцох эрхийг эмэгтэй тамирчид авсан юм. Уг эрх Монгол Улсын олимпын наадамд багийн спортын төрлөөр оролцох анхны эрх болсноороо онцлогтой юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.71.94)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.