Э.Ананд хүүгийн тусгаарлалтын хоног өнөөдөр дуусаж эмнэлэгтээ хэвтжээ
Үйл явдал
/
2021-05-27

Хүнд хэлбэрийн хорт хавдартай Э.Ананд хүү хагалгаанд орохоор ээжтэйгээ хамт тавдугаар сарын 13-нд  БНСУ-ыг зорьсон билээ. Тэд очоод 14 хоног тусгаарлагдсаны дараа шинжилгээ өгч, эмчилгээндээ орж эхлэх байсан бөгөөд өнөөдөр тусгаарлалтын хоног дуусаж эмчлүүлэх эмнэлэгтээ хэвтжээ“Багана нурууны соронзон резонаст томографийн” тодосгогч бодистой оношилгоо хийгдэж нугалмуудын түвшинд 11,8см, хэвлийн хөндийн зайруу 1.7см Х 6.8см хэмжээтэй түрж ургасан хүнд хэлбэрийн хавдартай болох нь тогтоогдсон бөгөөд бүсэлхийнээс доош мэдээгүй өтгөн, шингэнээ гаргадгаа мэдрэхээ больсон юм. Монголд бүрэн эмчлэх боломжгүй бөгөөд эцсийн найдвар нь БНСУ-ын эмнэлэг болоод байсан. Харин  хагалгааны зардалд 380 гаруй сая төгрөг шаардлагатай хэмээн БНСУ-ын эмнэлгээс мэдэгдсэн бөгөөд хандивын аян зохион байгуулснаар монголчууд дор бүрнээ гар сунгаж хандив өргөснөөр Э.Ананд хүүгийн эмчилгээний зардлыг бүрдүүлж чадсан билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.239.118)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.