МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр албан тушаалаа хүлээлгэн өгнө гэжээ
Үйл явдал
/
2021-05-27

Монголын үндэсний олимпийн хороо МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр болжээ. Энэ талаар Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан бөгөөд түүний хэлснээр Н.Түвшинбаяр албан тушаалаа хүлээлгэн өгнө гэж бичгээр мэдэгдээгүй ч амаараа хэлсэн гэв. Харин олимпийн хорооны зүгээс Н.Түвшинбаярын хэргийг шүүхээр эцэслэгдэн шийдэгдэх хүртэл ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийхгүй гэсэн байр суурьтай байгаа. Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчийн сонгуульд Н.Түвшинбаяр ямар ч өрсөлдөгчгүй ганцаараа нэр дэвшиж, гишүүдийн 100 хувийн саналаар сонгогдож МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. Харин Улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан хэргээр саатуулагдсан бөгөөд  саяхан суллагдаж хилээр гарах эрхээ хасуулаад байгаа юм. Солонгос улсад эмчилгээ хийлгэж байгаа  Э.Энхбат начны хувьд саяхан ухаан орсон юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.58.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.