Н.Алтанхуяг: Ажил хийж байсан хүний хувьд зовлон хэлэхэд бид мэдлэг чадвартай хүнийг ажиллуулдаггүй юм билээ
Үйл явдал
/
2021-05-27

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

Ажил хийж байсан хүний хувьд зовлон хэлэхэд бид мэдлэг чадвартай хүнийг ажиллуулдаггүй юм билээ. УБ хотыг хөгжүүлнэ гэдэг хот төлөвлөхөөс эхэлдэг. Бодит үнэн хэлэхэд М.Энхболдын үед УБ хот дампуурах эхлэлээ тавьсан. Газрыг худалдсаар байгаад дуусгасан. Замбараагүй зарсан газрууд хотын төлөвлөлтийг дээд зэргээр алдагдуулсан. Чадалтай хүнийг авч ажиллуулаач.

Гудамж төсөл дээр Батболд гээд Японы боловсрол эзэмшсэн мундаг залуу бий. Тэр төлөвлөлтийг маш сайн хийсэн. Олон замын уулзварыг, замуудыг хийх вэ гэдгийг гаргасан. Гэтэл зөв байсан юмыг яаж эвдсэн гээч. Замын цагдаагийн хажууд 47 сая долларын гүүр босгосон. Та нар улс төржихгүйгээр юмаа үз. Тэрийг Канадын Калгар хотод 5 сая доллараар хийсэнтэй адил хийнэ гэж чадалтай хүмүүс нь гаргачихсан. Төмөр замын дээгүүр хийхгүй доогуур хийдэг. Бид ерөөсөө мэдлэг боловсрол чадалтай хүмүүсийг авч ажиллуулах ойлголт байхгүй. Шинжлэх ухаан мэдэхгүй. Таван төгрөгөөр газар зарах тухай л бодно. Ийм байхад элэнцгийн жаргал. Зовлонгийн далай болсон УБ. Орчин үеийн хот бол машин явдаг тухай биш явган хүн явдаг замын тухай байх ёстой.

Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.104.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.