Баянхонгор аймгийн ИХ БОГД уулыг Төрийн тахилгат уул болгожээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-05-28

Баянхонгорчуудын шүтээн, аймгийн тахилгат Их Богд уулы Төрийн тахилгат уул болгожээ. Баянхонгор аймгийн ИТХ-ын тогтоолоор уг хайрханыг аймгийн тахилгат уул болгож дөрвөн жилд нэг удаа тайх арга хэмжээ болдог байсан бол өнөө жил Төрийн тахилгат уул болгожээ. Их хайрхан уулыг тайх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар болон аймгийн удирдлагууд, сумын зон олон оролцох аж Их Богд уул нь Алтайн нурууны ноён үргэлжилсэн салбар уулсын нэг юм. Их Богдын нурууны ноён оргил, далайн түвшнээс дээш 3957 м өндөр Их Богд уул, түүний салбар Бага Богд уул, Жаранбогд уул, Дулаан Богд уул зэрэг сүрлэг сайхан уулс, 140 хавтгай дөрвөлжин км талбайтай Орог нуур, Холбоолжийн их бага улаан давст нуур, Түйн голын цутгалан зэрэг тогтмол ба урсгал устай гол, нуурууд үзэсгэлэнт газрууд байдаг.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.233.205)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.