Өчигдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар 4.3 магнитудын газар хөдлөлт болжээ
Үйл явдал
/
2021-05-28

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар өчигдөр 20:21 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.Энэ тухай мэдээллийг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар мөн өдрийн 20:27 цагт Онцгой байдлын газарт мэдээлсэн байна. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргаас тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад "Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй" хэмээн мэдэгджээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.173.238)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.