Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбооны сэтгүүлчид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд СЭТГҮҮЛЧДИЙН ТӨГӨЛ байгууллаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-05-29

Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн холбоо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагуудын хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд өнөөдөр СЭТГҮҮЛЧ ТӨГӨЛ байгуулж, сэтгүүлчид мод тарилаа. Эх орноо хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, залуу хойч үедээ өв тэгш байгаль үлдээх агуулгын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн хавар, намрын өдрүүдэд мод тарьдаг уламжлалтай. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих, сэтгүүлчдйин төгөл байгуулах үйл ажиллагаанд НСНХ-ний УЗ-ийн гишүүд болон холбооны гишүүн сайтууд болох "Улстөрч.мн", "Асу.мн", "Цахиур.мн", "Зөв.мн", "Түгээнэ.мн" зэрэг редакциуд оролцсон бөгөөд нийт 60 орчим суулгацыг тарьж ургуулахаар суулгалаа.

Энэ үеэр "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын гүйцэтгэх захирал Ү.Оюунзул “Мод тарина гэдэг бол маш том буян. Энэ буянтай үйлсэд оролцсон сэтгүүлчиддээ баярлалаа. Нийгмийн бүхий л хэсэгт мэдээ мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэдэг сэтгүүлчид маань өөрсдийн нэрэмжит төгөлтэй болж, мод суулгалаа. Сүүлийн жилүүдэд иргэд гэр бүл, ахан дүүс, ажил, ААН хамт олноороо мод тарих аянд идэвхтэй оролцож байгаа нь сайшаалтай ч түүнийгээ арчилж хамгаалах, услах бойжуулах нь сул байдаг. Иймд хэвлэлийнхэн та бүхэн минь ард иргэдэд урилга болсон олон ажлыг сурталчилан таниулж өгөөрэй” гэсэн юм.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь байгуулагдаад 10 жил болж байгаа бөгөөд энэ хүрээнд нийт 973 га газрын эхний ээлжийн 183 га газрыг ойжуулж, ногоон байгууламж болгоод байгаа аж. Нийслэлийн ногоон байгууламжийн 40 хувийг дангаараа бүрдүүлдэг энэ газарт 10 жилийн хугацаанд 140 мянган мод суулгацыг 98,5 хувийг ургуулсан амжилттай байдаг аж. Хаврын мод тариалалтад ивэхтэй оролцож, Улаанбаатар хотын хөрсний усыг хамгаалах, экологийг тэнцвэрт байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэсэн хувь хүн, ААН-үүдэд ҮЦХ-ийн удирдлагаас БАТЛАМЖ гардуулж, модоо услаж, арчилж хамгаалах үүрэг бүхий гэрээ олголоо

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.182.73)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.