Улсын аварга С.Мөнхбат үндэсний бөхийн холбооны ЕРӨНХИЙЛӨГЧИД нэр дэвшлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-05-30

2002 оноос хойш хуралдаж чадалгүй талцал хуваагдал дунд явсан Үндэсний бөхийн холбооныхон өнөөдөр буюу 2021 оны 05 сарын 29-ний өдөр ээлжит бус их эеийг хуралдуулж байна. Хуралдаанаар Монголын Үндэсний бөхийн холбооны дүрэм, бүтэцтэй холбоотой нэлээд хэдэн асуудлыг хэлэлцэж байгаа юм. Үндэсний бөхийн их эеийн хуралдаанаар тэргүүнээ сонгох санал хураалт яг одоо явагдаж байна. Үндэсний бөхийн холбооны Ерөнхийлөгчид Улсын аварга Сүхбаатарын Мөнхбат, одоогоор ҮБХ-ны тэргүүний үүрэг гүйцэтгэгч улсын заан Ц.Магалжав, улсын заан М.Сайнбаяр нарын дөрвөн хүн нэр дэвшиж байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.17.27)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.