Ц.Элбэгдорж: С.Эрдэнэ бол ардчиллаа хамгаалах ХАРАКТЕРТАЙ хүн учраас ЕРӨНХИЙЛӨГЧ болж чадна!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-02

Монголчууд наймдах  удаагийн сонгуульдаа оролцож зургаан жилийн бүрэн эрх хэрэгжүүлэх анхны бөгөөд зургаадах удаагийн Төрийн тэргүүнээ сонгох түүхэн хариуцлагатай сонголтын өмнө ирээд буй. Энэ удаагийн төрийн тэргүүний сонгуульд эрх баригч МАН-аас тус намын дарга Монгол Улсын 30, 31дэх Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх, Ардчилсан намаас тус намын даргаар дөрвөн жил ажилласан, УИХ-ын гишүүнээр гурван удаа, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар дөрвөж жил ажилласан С.Эрдэнэ, анх удаагаа УИХ-ын сонгуульд оролцож цор ганц суудал авсан ХҮН-аас УИХ-ын гишүүн асан Д.Энхбат нар өрсөлдөж буй. 

Энэ жилийн сонгуулийн сурталчилгаа Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан зөөлөн уур амьсгалтай болж байна. 2017 оных шиг хэн нэгнийгээ Хятадын тал, хар муу хүн болгож элдэвлэш, шившиглэхгүй аятайхан даруухан болж буйгаараа онцлогч МАН-ын нэр дэвшигчийг дэмжихээр орон нутагт ажиллаж буй хүмүүс Коронагийн халдвар тархааж буй нь харамсалтай. Нам намаасаа нэр дэвшигч нараа намын лидерүүд нь дэжиж үг хэлж, ард түнээсээ сонгохыг уриалж яваа. Энэ адилаар Ардчилсан намаас нэр дэвшигч Содномзундуйн Эрдэнийн талаар Монгол Улсын дөрөв дэхь Ерөнхийлөгч ноён Цахиагийн Элбэгдорж нэр дэвшигч С.Эрдэнийг дэмжиж дараах үгийг хэлжээ. Тэрбээр "Улс төрд хамгийн чухал юм хүний характер. Эрдэнэ бол юмыг хамгаалах характертай хүн! Шоронгоор далайлгана уу, шүүхээр дарамтална уу хамаагүй Эрдэнэ ардчиллын төлөө, ардчилсан Монголын төлөө босоод ирж чадах хүн! Ерэн онд ийм л байсан, одоо ч хэвээрээ! С.Эрдэнэ улс төрд 30 жил зүтгэхдээ бүр анхан шатнаас нь, жинхэнэ мерит зарчмаар дээшээ өгссөн, нэг ч шат алгасч үсрээгүй хүн! Тийм учраас Ерөнхийлөгч болоод гараад ирвэл Эрдэнэ бол тууштай байж чадах хүн юм байна гэж би итгэж байгаа" гэжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.37.154)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.