У.Хүрэлсүх төрсөн өдрөөрөө ЕРӨНХИЙЛӨГЧ болох уу...
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-02

Монголын Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн төрсөн өдөр удахгүй тохионо. Тэрбээр 1968 оны бич жилтэй. 12 хоногийн дараа буюу зургаадугаар сарын 14-нд 53 нас хүрэх аж. Тэрбээр одоо Монгол Улсын Их хурлын гишүүнээр ажилладаг бөгөөд өмнө нь гүйцэтгэх засаглалын тэргүүн, Ерөнхий сайдаар хоёр удаа сонгогдон ажилласан.

Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөд 50 нас хүрсэн, сүүлийн таван жил эх орондоо тогтмол оршин суусан иргэн Ерөнхийлөгчид нэр дэвшинэ хэмээн хуульчилж өгсөн. Энэ дагуу бол нэр дэвшигч У.Хүрэлсүх хуульд заасан шаардлагыг бүрэн хангаж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөчгийн ээлжит сонгуулийн санал хураалт 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр улс орон даяар явагдана. Хэрэв эхний санал хураалтаар гурван нэр дэвшигчийн хэн нь олонхийн дэмжлэг авч чадахгүй бол дахин санал хураалт болно.

Ямартай ч Сонгуулийн санал хураалтын дараа У.Хүрэлсүхийн төрсөн өдөр тохих нь. Тэрбээр аз нь дийлбэл төрсөн өдрөөрөө Ерөнхийлөгч болж, төрийн тэргүүний тангарагаа өргөж мэдэх нь ээ... Тэрбээр энэ удаагийн сонгуульд “Баялагтаа эзэн Монгол” мөрийн хөтөлбөр дэвшүүлж өрсөлдөж байгаа юм.                              

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.239.44)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.