Н.Түвшинбаяр: Шүүхээр асуудал шийдэгдтэл ажлаа үргэлжлүүлье гэж ОУОХ-нд захидал бичжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-04

Ёс зүйгүй үйлдэл гаргаж, бусдын биед санаатай гэмтэл учруулсан байж болзошгүй хэргээр хууль шүүхийн байгууллагад шалгагдаж буй Олимпийн аварга Н.Түвшинбаярт Монголын Олимпийн хорооноос хариуцлага тооцон үүрэгт ажлаас нь чөлөөлөөд буй билээ.

Харин энэ үеэр Олимпийн хорооны тамгыг авч зугтсан гэх мэдээлэл буй. Тэгвэл дээрх асуудалд нэр холбогдоод буй Н.Түвшинбаяр Олон улсын Олимпийн хорооны Ерөнхийлөгчид ил захидал хүргүүлжээ. Тэрбээр “Надтай холбоотой асуудал ОУОХ-ны гишүүд хүлцэнгүй байгаад баярлалаа. Гунигт үйл явдалд харамсаж буйгаа илэрхийлье. Миний албан үүрэг тасалдсанд хүлцэл өчье. Шүүхээр асуудал шийдвэрлэгдтэл албан үүргээ гүйцэтгэх хүсэлтэй байна. Та бүхэн нааштайгаар шийдвэрлэж өгнө үү” гэх агуулгатай захидлыг ОУОХ-ны дарга Жером Пойвид хаяглан хүргүүлсэн аж.

ОУОХ-ны дүрмэнд олимпийн хорооны гишүүн улсуудын олимпийн хорооны дарга нар тус холбооны гишүүн байдаг аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.111.208)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.