Үндэсний их баяр наадамд зөвхөн Монгол адуу уралдуулахыг шаардлаа
Үйл явдал
/
2021-06-04

Монголын Үндэсний Морин уралдаан, уяачдын холбооноос 21 аймаг болон Улаанбаатар хотын уяачдын саналыг нэгтгэн Эрлийз, Монгол адууг тусад нь уралдуулж, адууг бүртгэлжүүлэх асуудлыг хөндсөн билээ. Энэ нь Үндэсний их баяр наадмын тухай хууль Эрлийз, Монгол адууг тусад нь уралдуулах эсэх нь нарийн тусгагдаагүйтэй холбоотой юм.  Төрийн их баяр наадамд уралдаж буй морьдыг Эрлийз, Монголоор нь ангилан ялгадаг ч энэ нь Үндэсний их баяр наадмын тухай хуульд тусгагдаагүй. Тиймээс Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгад Эрлийз, Монгол адууг тусад нь уралдуулах шаардлагатай байгааг хэлсэн юм. 

Хэвлэлийн хуралд: МҮМУУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Ариунболд, МҮМУУХ-ны дэд тэргүүн Монгол улсын тод манлай уяач Ц.Дуламсүрэн

Малын генетик нөөцийн тухай хуулийн хүрээнд Монгол адууны генийн өвөрмөц, тогтцоор нь бүртгэлжүүлэх боломжтой. Мөн адууны цуснаас дээж авч чип суулгаж бүртгэлжүүлсэнээр, жил бүрийн улсын баяр наадмын маргаан цэгцэрнэ гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.136.63)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.