Сумынхаа бүхий л арга хэмжээнд хандив өгдөг Тосонцэнгэлийн ХОЁР БУУРАЙ...
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-05

Ерөнхийлөчийн сонгуульд нэр дэвшигчдийнхээ сурталчилгааг хийхээр УИХ, Засгийн газрын гишүүд орон нутаг, сумдаар ажиллаж, тойргоо эргэж яваа. Тэдний нэг бол Л.Энх-Амгалан сайд юм. Тэрбээр сумдаараа орж нөхцөл байдалтай танилцаад бараг дууссан бололтой. Ажил шувтарч байгаа тухайгаа өөрийн сошиал хаягтаа бичиж, өдгөө 85, 86 насыг наслаж буй П.Сандаг, С.Даваахүү гэсэн хоёр буурайнд очжээ.

Тэр хоёр хөгшин хөдөлмөрч, ажилсагаараа, тэрчлэн бусдад үзүүлэх зөв үлгэр дуурайллаараа шалгарсан хүмүүс аж. Тосонцэнгэл суманд зохион байгууллагддаг бүхий л үйл ажиллгаанд идэвхийлэн оролцож тэтгэврийнхээ хэдээс 100-500 мянган төгрөгийг байнга хандивладаг гэнэ. Энэ тухай Л.Энх-Амгалан гишүүн ийн дурсчээ.

“Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвд ёстой нэг цэл залуу сэтгэлгээтэй, хөгжилтэй, хөдөлмөрч, зүгээр суухыг мэддэггүй хоёр сайхан буурал байдаг.Сумдаар ажиллаад дуусч байгааг хэлэх үү П.Сандаг гуай, С.Даваахүү эгч хоёрындоо тухалж сайхан хууч хөөрлөө. 85, 86 настай хоёр буурал маань сумынхаа бүх л арга хэмжээнд хандив өгч оролцдог. Дунджаар 500-100 мянгыг хандивладаг юм байна.

Хүн дотроо л сайхан зүйл бодож явбал тэр нь амьдралд хэрэгждэг, зүйр цэцэн үг, ардын дууны үгэнд хорвоогийн үнэнийг хэлсэн байдаг учраас илүү их тэмдэглэдэг. Тэмдэглэлийн дэвтэртээ үр хүүхдэд нь хэрэгтэй ямар л сургааль байна бичдэг. Бичихдээ өнгө өнгөөр ялгаж их сайхан цэгцтэй тэмдэглэл хөтөлдөг юм байна. С.Даваахүү эмээ сайхан дуулна, ер нь зүгээр суудаггүй бололтой. гаднаа тарьсан модоо үзүүллээ, ёроолоор нь сонгино ургуулжээ. Надад наадмын дараа заавал ирэх үүрэг өглөө” хэмээнсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.57.126)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.