Өнөөдөр PCR шинжилгээ авах цэгүүд
Үйл явдал
/
2021-06-05

Өнөөдрийн хувьд, Улаанбаатар хотод явуулын дөрөв, суурин 41 цэгт 95 багийн 520 эмч, ажилтан ажиллаж, 10,260 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Иргэдийн хүсэлтээр хийх коронавируст халдвар илрүүлэх антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээг зургаадугаар сарын 3-наас шинжилгээний цэгүүдээр авч эхэлсэн бол PCR шинжилгээг зөвхөн ойрын хавьтал болсон иргэдээс аваах болсон. Шинжилгээ авах цэгүүдийн байршилд өөрчлөлт ороогүй. Түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу нь 48 цагийн хугацаанд хүчинтэй. Хөдөө, орон нутаг зорчих иргэд тухайн аймгийнхаа Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн түргэвчилсэн болон PCR шинжилгээний хариугаар зорчино. Мөн орон нутагт зорчиж байгаа 0-17 насны хүүхдээс PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй бөгөөд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд заавал түргэвчилсэн шинжилгээ авна.

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг 09:00-12:00 цагийн хооронд ажиллаж байна.

PCR шинжилгээ авах байршлууд:

  1. Баянгол дүүрэг-96 дугаар цэцэрлэг
  2. Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг
  3. Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг
  4. Баянзүрх дүүрэг- "Тэнгэр" худалдааны төвийн гадна талбай
  5. Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын төмөр замын гармын ард байрлах "Номин" агуулах худалдааны гадна талбай
  6. Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.58.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.