900 мянга гаруй өрхийн 9 айл тутмын 1 өрх үргүй гэсэн тоон судалгаа гарсан байна
Үйл явдал
/
2021-06-06

Монголын Эрүүл Мэндийн Сэргэлт НҮТББ-аас  “Үр шилжүүлэн суулгах” эмчилгээ үйлчилгээний багцыг Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлыг нь хариуцах эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулж өгөхийг хүссэн юм. Үргүйдлийн тоо хэмжээний хувьд 300 мянга гаруй хүний 100 мянга гаруй нь үргүйдэлтэй мөн 900 мянга гаруй өрхийн 9 айл тутмын 1 өрх үргүй гэсэн тоон судалгаа гарсан байна. Харин үргүйдлийг хүйсээр нь авч үзэх юм бол 52.2 хувь эмэгтэй шалтгаан, 35.9 хувь нь эрэгтэйгээс шалтгаалсан, 8.9 хувь шалтгаан тодорхойгүй байна. МУ-ын УИХ-ын 2015 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр баталсан “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйл Даатгуулагчийн эрх үүргийн 7.1.1-т зааснаар эрүүл мэндийн чанартай, аюулгүй, тэгш хүртээмжтэй, тусламж үйлчилгээ авах. 13-р зүйл Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагын эрх, үүргийн 13.1.3-т Даатгуулагчдын тусламж,үйлчилгээ эрх ,хүртээмжтэй чанартай гэж заасан байдаг. Харин ЭМЯ-ны сангаас үзүүлэхээр  хамруулсан үйлчилгээнд үргүйдлийн гол эмчилгээ болох үр шилжүүлэн суулгах мэс заслын ажилбарууд, эмийн эмчилгээг харагдуулаагүй байгаа нь хуулийн тогтоомжийг биелүүлэхгүй даатгуулагчдыг ялгаварлан гадуурхсан гэх үндэслэлээр “Үр шилжүүлэн суулгах” эмчилгээ үйлчилгээний багцыг Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлыг нь хариуцах эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулахыг хүссэн билээ.

ДЭЛГЭРЭНГҮЙ... 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.216.75)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.