
Унгар улсын Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ. Хуваарь ёсоор тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг, эрэгтэйчүүдийн -60кг жингийн барилдаанууд явагдаж аваргуудаа тодруулав. Манай улсаас эмэгтэйчүүдийн -48кг жинд МУГТ М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг, эрэгтэйчүүдийн -60кг жинд ОУХМ Л.Өнөболд нар барилдсан. Эмэгтэйчүүдийн -48кг жинд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, “Түмэн шувуут” компаний тамирчин ОУХМ Ганбаатарын Наранцэцэг эхний тойрогт 2021 Ташкентийн гранд сламын хүрэл медальт Сербийн Милица Николичтэй учраа таарч торгуулиар ялагдан тэмцээнээ дуусгалаа. Эмэгтэйчүүдийн -48кг жинд Монгол Улсын гавьяат тамирчин ЦЕГ-ын “Хүч” спорт хороо, “Хайбрид Хаус” компанийн тамирчин, дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт Мөнхбатын Уранцэцэг С хэсгийг тэргүүлэн эхний тойрогт гоц мөргөөд 2 дугаар тойрогт БНСУ-ын О Ён-Жүтэй учраа таарч цэвэр яллаа. Улмаар олимпийн хүрэл, дэлхийн аваргын хошой хүрэл медальт Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Галбадрахын Отгонцэцэгтэй барилдан нэмэлт цагт торгуулиар ялж, шөвгийн 4-н төлөөх барилдаанд 2019 оны залуучуудын дэлхийн аварга Японы Вакана Когад цэвэр ялагдлаа.
Мөн Монголын жүдочдоос дэлхийн аваргаас 4 дэхь медалиа хүртсэн цорын ганц тамирчин болж нэрээ мөнхөллөө. Тэмцээний эхний өдөр манай баг тамирчид нэг хүрэл медаль /МУГТ М.Уранцэцэг/ нэг шагналт 7 дугаар байр /ОУХМ Л.Өнөболд/ гэсэн амжилтаар дэлхийн аваргад оролцож буй 118 орноос 5 дугаар байрт жагсаж байна.
-
Өчигдөр 21 цаг 04 мин
-
Өчигдөр 18 цаг 41 мин
-
Өчигдөр 11 цаг 51 мин
-
Өчигдөр 11 цаг 40 мин
-
Өчигдөр 10 цаг 29 мин
-
Уржигдар 18 цаг 51 мин
-
Уржигдар 18 цаг 13 мин
-
Уржигдар 16 цаг 42 мин
-
Уржигдар 10 цаг 35 мин
-
Уржигдар 10 цаг 35 мин
-
Уржигдар 09 цаг 56 мин
-
Уржигдар 09 цаг 50 мин
-
Уржигдар 09 цаг 44 мин
-
Уржигдар 09 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2025-04-22
-
Өчигдөр 18 цаг 41 мин
-
Уржигдар 16 цаг 42 мин
-
Өчигдөр 10 цаг 29 мин
-
Уржигдар 09 цаг 56 мин