Л.Энхсайхан: Вакцинд хамрагдаагүй, архаг суурь өвчтэй, судасны эмгэгтэй иргэд илүүтэй өвчилж байна
Үйл явдал
/
2021-06-07

ЭМЯ-ны газрын дарга, дархлаа судлаач Л.Энхсайхан дараах мэдээллийг өглөө:

-Вакцинд хамрагдаагүй, архаг суурь өвчтэй, судасны эмгэгтэй иргэд илүүтэй өвчилж байна. Манай улсад 3 хүн тутмын нэг нь хоёрдугаар тунгаа хийлгэжээ. Харин аймгийн хэмжээнд энэ хувь 15 хувь байна. Иймд амны хаалтаа сайн зүүн, олон хүн цугласан газар битгий очоорой. Түүхэн ой гэх мэт тэмдэглэлт арга хэмжээ, хурим найранд битгий оролцоорой.

Сүүлийн 14 хоногт хүүхдийн өвчлөл нэмэгдэн, нийт өвчтөнүүдийн 17 хувийг эзэллээ. Таван хүүхэд тутмын нэг нь өвчилжээ. Тэд вакцинд хамрагдаагүй тул илүүтэй өвчилж байна. Иймд зарим улсад 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэллээ. Хүүхдүүдэд амны хаалт зүүлгэн, хөхөөр хооллох хэрэгтэй. Хүүхдүүдийг товлолын вакцинд ч цагт нь хамруулаарай.  

Насны бүлгээр харвал 25-34 насныхан нийт өвчтөнүүд дунд хамгийн өндөр хувь эзэлжээ.

Орон нутагт аялах бол нэг дор 4-өөс олон хүн битгий яваарай. Шинэ төрсөн хүүхэдтэй айлд очиж, халдвар тарааж байна. Иймд нэг дор 10-аас дээш хүн цуглахгүй байх нь зөв.  Караоке, фитнес, иогт хамрагдахгүй байхыг хичээгээрэй.

Бид хоёр дахь тунгаа авсны дараа бидний биед хамгаалах болон санамжийн эсүүд нэмэгддэг юм. Эхний тунгаа хийлгэсний дараа хариу урвал нь хүчтэй илэрсэн зарим иргэн айдаст автан, вакцинаа хийлгэхгүй байна. Вакциныг эмнэлэгт хийж буй тул амь насанд аюултай нөхцөл байдал үүсэхээс сэргийлсэн. Орон нутагт отроор явж буй иргэд вакциндаа хамрагдаагүй байна.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.97.40)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.