250.000 төгрөгний ханштай болсон хулгайн тээвэр Өмнөговь аймагт эрсдэл дагуулж байна
Үйл явдал
/
2021-06-08

Уул уурхайн бүс нутаг болсон Өмнөговь аймагт хулгайн тээвэр бодит эрсдэлийг дагуулж байна. Өмнөговь аймгийн ЦГ-аас “Хулгайн тээвэр- хаалт хяналт” 2 удаагийн арга хэмжээг авч хэрэгжүүлэн эхний арга хэмжээгээр 34 хүнд холбогдох 11 зөрчлийн хэрэг, 2 дахь удаагийн арга хэмжээгээр 49 хүнд холбогдох 22 зөрчлийн хэрэг нээн шалгасан байна.

Цагдаагийн газраас хулгайн замын маршрутыг тогтоож хөдөөгийн замуудад 24 цагаар пост эргүүл гарган хулгайн тээвэртэй тэмцэж байгаа ч хүн хүч дутагдалтайн дээр уг ажиллагаа нь зардал ихтэй, эрсдэлтэй нөхцөл байдалд хийгдэж байгаа учраас бүрэн хумьж чадахгүй байна.

Хулгайгаар тээвэр хийж буй этгээд нь Цагдаа эргүүлийн ажилчдыг хармагцаа зугатдаг, шөнийн цагаар гэрлээ унтраан зорчдог, гуу жалганд нуугддаг гэх зэрэг зөрчил гаргадаг байна. Хэдхэн хоногийн өмнө хулгайн тээвэр хийж явсан этгээд Цагдаагийн эргүүлээс зугатаж, улмаар цагдаагийн автомашинийг мөргөж дайрсан хэрэг гарчээ.

УБ хотоос буюу коронавурисийн өндөр эрсдэл бүхий бүс нутгаас бичиг баримтгүй , шинжилгээгүй хүнийг 250.000 төгрөгөөр тээвэрлэж байна. Хулгайн тээврийнхэн Цогт-Овоо, Манлай сумаар хулгайн замаар орж ирэх нь их байгаа ч сүүлийн үед замгүй газраар GPRS ашиглан зорчих нь ихэсчээ.

Өмнөговь аймгийн АОК-иос “Цагаан хад” сууринг онцгой хяналтад авч дотоодын цэргийн 50 албан хаагчийг гарган 24 цагийн харуул хамгаалалт гарган, хөдөлгөөнт эргүүлүүдийг ажиллуулж байгаа ч хулгайн тээвэр халдвар тараах ЭРСДЭЛ ДАГУУЛСААР байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.208.97)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.