Монгол Улсын тэргүүнээ сонгох / 2013, 2017, 2021 / сонгуулийн үйл явцыг харьцуулсан товч мэдээллийг хүргэж байна
Үйл явдал
/
2021-06-09

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгууль


УИХ-аас 2012 оны 12-р дугаар сарын 21-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль


Санал авах өдөр: 2013-6-26

Нэр дэвшүүлсэн нам: МАН, АН, МАХН 


Сонгуулийн сурталчилгаа 34 хоногийн хугацаанд явагдав

 

  • Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар нийт 24045 сонгогч бүртгүүлснээс 22069 сонгогч буюу 91.78 хувь нь саналаа өгөв
  • Харааны бэрхшээлтэй сонгогчид анх удаа брайль үсэг бүхий тусгай зориулалтын хавтас ашиглан саналаа тэмдэглэж өгөв
  • Гадаадын 36 улс болон олон улсын байгууллагыг төлөөлж бүртгүүлсэн нийт 400 гаруй ажиглагчид ажиглав. ЕАБХА-ны Ардчилсан институци, хүний эрхийн газрын баг анх удаа ирж ажиглав.
  • Гадаадын 30 гаруй сэтгүүлчид ирж сурвалжлав.улс төрийн намуудаас томилогдсон 20 гаруй мянган ажиглагч санал авах байранд ажиллав
  • Энэ сонгуульд анх удаа нэр дэвшигчийн өнгөт зураг бүхий саналын хуудас ашиглав
  • Хуульд заасны дагуу сум тус бүрт 1 хэсэг, дүүрэг тус бүрт 2 хэсгийг тус тус санамсаргүй сонголтын аргаар/ сугалах/ сонгож нийт 348 хэсэгт гараар хяналтын тооллого хийж байв
  • Хуульд заасны дагуу сонгуулийг анх удаа автоматжуулсан системээр зохион байгуулж явуулав
  • Сонгуульд оролцсон нийт сонгогчийн 622.794 сонгогчийн буюу 50.23 хувийн санал авч Ц.Элбэгдорж сонгогдож байв
  • Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 66.50 хувь буюу 1.239.784 сонгогч саналаа өгөв. Гадаадад байгаа нийт 6233 иргэн сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдэж 68.2 хувь нь саналаа өгсөн байна
  • Сонгуулийн зардал :15,8 тэрбум төгрөг
  • 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болов

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгууль


Санал авах өдөр: 2017-6-26

2 дахь санал хураалт: 2017-7-7

Нэр дэвшүүлсэн нам: МАН, АН, МАХН


Сонгуулийн сурталчигаа 19 хоногийн хугацаанд явагдав

  • Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар нийт 28180 сонгогч бүртгүүлснээс 26762 сонгогч буюу 94,9 хувь нь саналаа өгөв. Хоёр дахь санал хураалтад битүүмжилсэн саналын хайрцгаар 28544 иргэнээс 91.3 хувь буюу 26086 иргэн саналаа өгсөн байна.
  • Гадаадын 40 орчим улс, олон улсын байгууллагын 130 гаруй ажиглагчид болон улс төрийн намуудаас томилогдсон 18 мянга орчим ажиглагч бүртгүүлж, санал авах байруудад ажиллав.
  • Сум, дүүргийн сонгуулийн хороод харьяа хэсгийнхээ 50 хувийг санамсаргүй сонголтын аргаар сонгон техникийн тооллого хийжээ.
  • Хоёр дахь санал хураалтаар нэр дэвшигч Х.Баттулга сонгогчдын 50,61 хувь буюу 611226 сонгогчийн санал авч сонгогдов.
  • Хоёр дахь санал хураалтад нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын 60.67 хувь нь буюу 1 сая 207 мянга 787 сонгогч оролцож саналаа өгөв. Гадаадад байгаа нийт 7209 иргэн сонгочдын нэрийн жагсаалтад бүртгэгдэснээс 4816 иргэн буюу 66.8 хувь нь саналаа өгөв.Хоёр дахь санал хураалтад гадаадад байгаа иргэдийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн
  • 7163 иргэнээс 2699 иргэн буюу 37.4 хувь нь санал өгчээ.
  • Улсын төсвөөс зарцуулах зардлын дээд хэмжээ: 14,9 тэрбум төгрөг
  • 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болов.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгууль

УИХ-аас 2020 оны 12-р сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль


Санал авах өдөр: 2021-6-09

Нэр дэвшүүлсэн нам: МАН, АН, “Зөв хүн электорат” эвсэл

Сонгуулийн сурталчилгаа 14 хоног үргэлжлэв.

  • Коронавируст халдвар /КОВИД-19/-ын улмаас эмчлүүлж байгаа болон тусгаарлагдсан иргэд, дайчлагдан ажиллаж буй алба хаагчид хүсэлт гаргасны үндсэн дээр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх боломжтой боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан хугацаанд дээрх хүсэлтийг гаргасан 7051 хүн бүртгүүлэв.
  • Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөхөөр нийт 25619 сонгогч бүртгүүлжээ.
  • Сонгуулийн сурталчилгааг дохионы хэлтэй байхаар хуулийн зохицуулалт үйлчлэв. Сонгогчийн боловсрол, сургалтын төв байгуулж, сонгогчийн лавлах шууд утас 1800-2800 дугаарыг ажиллуулав. Орчны хүртээмж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд түлхүү анхаарч байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй хамтран санал авах ажиллагаанд тулгамддаг зарим асуудлын шийдлийг олов. Хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгож, хэрэгжүүлж эхэллээ.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг Азийн сонгуулийн байгууллагуудын холбоо (Филиппин Улсын Сонгуулийн төв комисс), Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн албаны Сонгууль ажиглах тусгай хороо, Бодлогод залуусын хяналт ТББ, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Словак, Их Британи улсын иргэдийн төлөөлөл, ИБУИНВУ, АНУ, Австрали, Япон улсын Элчин сайдын яамд боло хэвлэл мэдээллийн байгууллагууд, нийт 83 ажиглагч ажиллахаар бүртгүүлжээ.
  • Сонгогчийн саналыг нууцлах хавтас, коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор ариутгал, хамгааллын хэрэгсэл, журам, зааврыг мөрдөж байна.
  • Сүх саналын хуудсыг 100 хувь гараар тоолох хуулийн зохицуулалттай болсон.
  • Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн цахим өгөгдөл дамжуулалт, техник хэрэгсэл, бусад үзүүлэлтийг иргэд олон нийтэд нээлттэй танилцуулж, туршилтыг 3-4 удаа зохион байгуулж, нээлттэй мэдээлэв. Сонгуулийн 2087 хэсгийн хороонд бүгдэд нь камер байршуулж, санал авах ажиллагааг дүрс бичлэгээр баталгаажуулж байна. Цахим сүлжээ нэвтэрсэн хороодын үйл ажиллагааг санал авах өдөр бүхэлд нь шууд дамжуулах дэлгэцийг төв серверийн дэргэд байршуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах ажлыг зохион байгуулж байна.
  • Санал авах ажиллагаа 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн өглөө /Улаанбаатарын цагаар/ 07:00 цагаас оройны 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.44.229)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.