СОНГУУЛЬ ЭХЭЛЛЭЭ!!! Баялагтаа ЭЗЭН, Дарангуйлалгүй МОНГОЛ чадна!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-09

Өнөөдөр Монголчууд төрийн тэргүүнээ сонгох түүхэн, хариуцлагатай сонгуульд албан ёсоор саналаа өгч байна. Сонгуулийн хуулийн дагуу өглөөний 07 цагт эхэлсэн бол орой 22 цагт дуусна. Харин бүх хэсэгт гараар тоолох хяналттын ажиллагаа давхар явагдах тул эцсийн дүн 6 дугар сарын 10-нд гарна.

Энэ удаагийн төрийн тэргүүний сонгуульд УИХ-д суудалтай гурван намаас гурван хүн өрсөлдсөн. Тэднээс хамгийн хүчтэй нь өнөөгийн эрх баригч намын дарга, Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх юм. Тэрбээр энэ удаад “Баялагтаа эзэн Монгол” гэсэн уриа дэвшүүлээд байгаа.

Харин хоёр хуваагдаж, талцсан сөрөг хүчнээс эцсийн мөчид С.Эрдэнэ тодров. Тэрбээр мөнгөтэй, бас хүчтэй хүмүүсийн эсрэг “Дарангуйлалгүй Монгол, Ардчилсан Монгол” гэсэн уриатай өрсөлдөж буй. Энэ үндсэндээ МАН-ын эсрэг гэсэн санааг агуулжээ.

Харин гуравдагч хүчин болох ХҮН-ийн "Зөв хүн электорат" эвслээс "Дата ком"-ийн Д.Энхбатыг нэр дэвшиж сурталчилгаанд явж байгаад Коронавирусийн халдвар авав. Түүний уриа нь “Монгол Чадна”. Өмнөх сонгуулийн ялагч өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгын дэвшүүлж байсан “МОНГОЛ ЯЛНА” гэдэг уриатай өрсөлдөж байсан. Түүний уриатай төстэй гэж харж болохоор байгаа юм.

Ямартай ч элдэв бичлэг, синсаацгүй, хэн нэгэн нь хятад муухай гэж гоочилсонгүй, Коронагийн оргил үед болж буйгаараа даруухан төдийгүй өвчин тахал тараасан онцлогтой болж санал хураах өдөртэй золголоо. Улсын хэмжээнд санал өгөх эрхтэй хоёр сая 400 гаруй мянган иргэн 2600 гаруй хэсгийн хороонд бүртгүүлсэн.  Сонгуулийн төв байгууллагын өгсөн мэдээгээр саналын дүн 11 цагийн байдлаар улсын хэмжээнд 13 хувьтай байгаа аж. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.206.254)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.