С.Эрдэнэ: ХАДАМ ЭГЧ маань 100 мянган төгрөгөөр САНАЛАА өгсөн
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-09

Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ хадам эгчдээ сэтгэл дундуур буйгаа илэрхийлжээ. Тэрбээр санал өгөхөөр Баянгол дүүргийн Төмөр замын Ган зам сургууль дээр очих үедээ “ Нэр дэвшин өрсөлдөж буй хүмүүстээ амжилт хүсье. Үндсэн хуулиар олгосон эрхээ эдлэж байна. Би гоё сайхан зүйл амлаагүй, мөнгө тараагаагүй. Өглөө манай гэр бүлийн хүний эгч нь 100 мянган төгрөг авч саналаа өгсөн байна. Энэ мэтээр иргэдийн сонголтыг худалдан авах зорилготой ДАРАНГУЙЛАЛ газар авч байгаа учраас иргэд та бүхэн сонголтоо зөв хийгээрэй” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.136.84)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.