Монгол төрийг ДОРОМЖИЛСОН “ПҮҮЗ, САЛААВЧ” хоёр
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-09

Монгол Улсад хамгийн сайн хэрэгждэг хууль бол ЯДАРСАН иргэдийн халааснаас мөнгө шавхдаг Зөрчлийн тухай хууль. Хууль зүйн сайд Х.Нямбаатарын АВТОР бүхий энэ хууль 2018 оны 07 сараас эхлэн хэрэгжихдээ давхардсан тоогоор хоёр сая орчим иргэнд үйлчилсэн гэх тооцоо бий. Тэгвэл энэ хууль яг хууль зөрчсөн этгээдүүдэд харамсалтай нь хэрэгжиж, хүрч үйлчилж чадахгүй байна. Монголчууд өнөөдөр төрийн тэргүүний сонгуулиа улс орон даяар явуулж Зургаан жилээр бүрэн эрх хэрэгжүүлэх Ерөнхийлөгчөө сонгох гэж байна.

Гэтэл нийгэмд эрт танигдаж, үзэл бодлоороо бусдыг дагуулж олон дэмжигчтэй болсон улстөрчид, олны танил хүмүүс МОНГОЛ ТӨРИЙН СОНГУУЛИЙГ ДОРОМЖИЛЖ эхэллээ. Тодруулбал ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд хөлдөө пүүз өмссөн атлаа дээгүүрээ Монгол дээл өмсөж саналаа өгсөн зураг нь олны шүүмжлэлийг дагуулаад байна. Тэрбээр өмнө нь УИХ-ын гишүүн болохдоо төрийн ордонд ч пүүзтэй орж олны анхааралд өртөж шүүмжлэл дагуулж байсан. Энэ удаа бол өөр. Монголчууд төрийнхөө тэргүүнийг сонгох сонгуульд өндөр ач холбогдол өгч бүгд үндэсний дээл хувцастайгаа санал өгөх байранд очиж дэмжиж буй хүндээ саналаа өгдөг. Уламжлал болсон энэ үйлдлийг ХҮН-ийн дарга Т.Доржханд эвдэж, зохимжгүй хувцасласан ийнхүү шүүмжлэлийн гол сэдэв болоод байгаа.

Дараагийн нэг зүйл Б.Цэцэг гэх эмэгтэй. Тэрбээр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг ч дугуйлалгүй цагаан сонголт хийж саналын хуудсаа автоматжуулсан төхөөрөмжид уншуулж буйгаа гар утсаараа бичиж олон нийтийн сүлжээнд ил болгосон явдал. Түүний тэрхүү үйлдлийг хэвлэлийнхэн шүүмжилж, улмаар Зөрчийн хуулиар хариуцлага тооцох ёстой гэдгийг сануулж, 10 сая төгрөгийн шийтгэлтэйг сануулсанд уурсаж тэрбээр данхин нийгмийн сүлжээнд зохисгүй үйлдэл гаргаж, салаавч гаргажээ...  Энэ мэтээр Ерөнхийлөчгийн сонгуулийг доромжилж буй үйлдлүүд мэр сэр гарсаар байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.136.84)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.