"ikon.mn" сайт залруулга гаргажээ
Үйл явдал
/
2021-06-10
Ikon.mn сайтын сэтгүүлч өөрийн сайтдаа шивэхдээ алдаа гаргаснаа мэдэгдэж, залруулга хийжээ.  жич: Санал хураалтын дүнг телевизүүд шууд дамжуулсан, дүнг тулгаж үзэж болно.
 
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг гадаад, дотоодын 100 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл шууд дамжуулан хүргэлээ. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн дагуу Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн бүхий л үйл явцыг олон нийтэд нээлттэйгээр явууллаа. Хэвлэл мэдээлэл бол өрсөлдөөнтэй, хурдаар хэмжигддэг онцлогтой салбар. Сонгуулийн дүн мэдээг нийтэлж, нэвтрүүлэхдээ зарим дүнг алдаатай нийтэлснээ залруулсан тухайгаа iKON.mn сайтын хамт олон мэдээлжээ. Эргэлзээтэй санагдвал Сонгуулийн ерөнхий хорооны шууд дамжуулалтын бичлэг болон телевиз, сайтуудын мэдээллээс Та бүхэн нягтлан тулгаж харахыг хүсье.
 
Бүх саналын хуудсыг гараар тоолсон болов уу? Яг тоолсон уу? гээд байгаа хүмүүст хэлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн дагуу бүх хэсгийн хороонд (2087) камер суурилуулж, бүх үйл явцыг дүрс бичлэгээр баримтжуулан СЕХ-ны байран дахь том дэлгэцээр сэтгүүлчдэд, ажиглагчдад нээлттэй харуулсан байгаа.
 
Нам, эвсэл, иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, олон улсын хараат бус хөндлөнгийн ажиглагчдын хараа хяналт, дээр нь Сонгуулийн автоматжуулсан системийн үйл ажиллагааны бүрэн бүтэн байдал, үйл явцад хяналт тавих Ажлын хэсэг ажиллаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.93.12)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.