Х.Баттулга түүхэнд ТОДООР үлдэх Ерөнхийлөгч байж чадлаа!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-10

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын бүрэн ирэхийн хугацаа хэдхэн хоногийн дараа албан ёсоор дуусгавар болж болж төрийн их ажлаас түр амсхийнэ. Харин түүний дараа У.Хүрэлсүх зургаан зургаан жил төрийн хамаг хэргийг мэдэх нь. Тэрбээр Ерөнхийлөгч Х.Баттулгын эхлүүлсэн “Оффшортой тэмцэх” тэмцэл, “МАНАН бүлэглэлийн эсрэг” тэмцэл, Төмөр замын их бүтээн байгуулалт зэргийг үргэлжлүүлэх үүрэг хүлээж байна. Х.Баттулга ч үүнийгээ захиж, өвлүүлж үлдээх биз.

Ер нь ажлаа өгөх гэж буй дарга нарын нэр ихэнхдээ муудаж ганддаг байтал түүнийх эсрэгээрээ уламч тодорч өнгө орж байна. Гялалзаж байна. Тэр ганцаараа хүчтэй байна. Угаасаа  хүчтэй байсаар ирэв. Нэр холбогдож яригдсан төмөр замын ажлыг яаж ийж байгаад л эхлүүлж, үргэлжлүүлж чадлаа. Энэ ажлыг У.Хүрэлсүх ч найдвартай үргэлжлүүлэх байх. Учир нь тэр анхнаасаа энэ бодлогыг дэмжиж байсан.

Монгол Ялах, монгол хүн бүрт ЭХ ОРОНЧ үзэл санааг дэлгэрүүлж чадсан нь түүний хамгийн том амжилт, ялалт байлаа. Ийм том түүхийг бичиж, бүтээлцэж чадсан эрхэм Ерөнхийлөгч танд баярлалаа!!!

Тэр тийм ч доожоогүй, унхиагүй, сул дорой нэгэн биш. Харин ч ЧИМЭЭ ШУУГИАН ихтэй, хүчтэй, өөрийнхөө нэрийг түүхийг ТОДООР бичиж чадсан. Буухдаа харин аятайхан, зөөлөн, нэр хүндтэй хэвээрээ буулаа. Ямар ч улстөрч ийм байх ёстой. Тэр ийм соёлыг жишиг болголоо...

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.209.201)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.