Голомт банк “Ид шидийн орон” төсөлд нэгдлээ
Үйл явдал
/
2021-06-02

Голомт банкны хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд, тэдний боловсрол, хүмүүжилд хувь нэмэр оруулан “ИД ШИДИЙН ОРОН” төсөлд нэгдлээ. Өнөөдөр “ЛАНТУУН ДОХИО” ТББ-ын зүгээс “ИД ШИДТЭЙ ХАМТ ОЛОН” батламжийг Голомт банкны хамт олонд гардуулав. Бид энэхүү төсөлд нэгдсэнээр хотын захын хорооллын хүүхдүүдийг аюулгүй, тав тухтай орчинд сурах, хөгжих, хүмүүжих нөхцөлийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах юм.

Эрхэм харилцагч та ч мөн “Смарт банк” аппликэйшн ашиглан энэхүү төсөлд хандив илгээж, ИД ШИДТЭЙ АХ ЭГЧ болоорой. “Смарт банк” аппликэйшнээр хандив өгөхөд шимтгэлгүй ба та цаг хугацаа алдалгүй, хялбар аргаар шилжүүлэг хийх боломжтой.

Хэрхэн “Смарт банк” аппликэйшн ашиглан ИД ШИДИЙН ОРОН” төсөлд хандив өгөх вэ?

  1. “СМАРТ БАНК” аппликэйшн -> ҮЙЛЧИЛГЭЭ ЦЭС -> ЗАХИАЛГАТ ШИЛЖҮҮЛЭГ үйлчилгээ -> НЭМЭХ -> ИД ШИДИЙН ОРОН РУУ сонголтыг дарна.
  2. Шинээр бүртгэх хэсэгт мөнгөн дүн болон сар бүр хийгдэх өдрийг оруулаад БАТАЛГААЖУУЛАХ товч дарна.
  3.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.80.100)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.