Долдугаар сарын 01-нээс эхлээд ХҮҮХДИЙН МӨНГӨ 20 МЯНГА болно
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-11

Боловсролын салбарт хийгдэж буй цахим шилжилтийн талаар Боловсролын сайд болон Сангийн сайд нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Коронавирусийн цар тахлын тархалтын улмаас бид бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллаааг зогсоож, цахим сургалтад шилжсэн. Ирэх намар цар тахлын тархалтыг намжвал наймдугаар сард хичээл сургалтыг эхлүүлнэ. Засгийн газраас боловсролын байгууллагын үйл ажиллагаанаас хэмнэсэн мөнгөөрөө нийгмийн халамжийг өгч байсан. Эдийн засгийг сэргээх 10 их наядын төлөвлөгөөний дагуу бид ирэх долдугаар сараас эхлэн хүүхдийн мөнгийг өмнөх шиг нь 20 мянган төгрөг хэвээр нь олгоно. Үндсэндээ нийгмийн халамжаа зогсоох бодлоготой байгаа” гэсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.254.192)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.