Хоёр хөршийн удирдлагууд У.ХҮРЭЛСҮХЭД баяр хүргэж эхэллээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-11

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүнг Сонгуулийн төв байгууллгаас албан ёсоор зарлалаа. МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн У.Хүрэлсүх санал өгсөн 1.2 сая иргэний 823 мянган хүний санал авч нийт 67 хувийн саналаар ялалт байгуулсан.

Тэгвэл түүний ялалтыг хоёр хөршийн удирдлагууд хүлээн зөвшөөрч эхэллээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин түүнд тухайлан баяр хүргэсэн бол БНХАУ-ын гадаад харилцааны яам, төрийн зөвлөлийн гишүүд ч түүнд баяр хүргэж буйгаа илэрхийлсэн байна. Сонгуулийн байгууллагын саналын нэгдсэн дүнг УИХ-д өргөн мэдүүлсэний дагуу шинэ Ернхийлөгчийн тангараг өргөх өдрийн товыг тогтоохоор болоод байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.29.22)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.