Баянхонгорчуудын бахархал болсон Г.ТҮНТГЭР багш ГАВЬЯАТ БАГШ боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-11

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны зургадугаар сарын 10-ны өдөр 164 дүгээр зарлигийг гаргаж, Монгол Улсын Ардын цол хүртээлээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга мөн 2021 оны зургадугаар сарын 4-ний өдөр “Монгол Улсын гавьяат цол хүртээх тухай” 153 дугаар зарлигийг гаргасан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 153 дугаар зарлигаар боловсролын салбараас Гавьяат цол хүртэж буй хүмүүсийн шагналыг гардуулах ёслол өнөөдөр Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд болов.

Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ахмад багш Гочоогийн Түнтгэрт МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ цол олголоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.237.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.