Зургаадугаар сарын 12-н буюу маргаашаас шатахууны үнэ нэмэгдэхээр болжээ. Олон нийтийн сүлжээнд шатахууны үнэ маргаашаас литр тутамдаа 600 хүртэл төгрөгөөр нэмэгдэх тухай мэдээлэл тараад байгаа. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад "Шатахууны үнэ нэмэгдэх нь үнэн. Үе шаттай нэмэгдээд явна" гэх мэдээллийг өглөө.
Ашигт малтмал, газрын тосны газраас тодруулахад "Ямар төрлийн түлш, шатахуун литр тутамдаа тус бүр хэдэн төгрөгөөр нэмэгдэх нь тодорхойгүй байна. Шатахуун импортлогчдын зүгээс гадаад зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотойгоор жижиглэнгийн үнээ нэмэх асуудлыг тавьж байгаа. 2021 оны нэгдүгээр сараас гадаад зах зээл дэх үнэ нэмэгдсэн ч нийгмийн хариуцлагын хүрээнд коронавирусийн эсрэг вакцинжуулалтын явц 50 хувьд хүрэх хүртэл үнээ нэмэхгүй байхаар тохироод байсан" гэдгийг хэллээ. Тэгвэл "Магнай тред" ХХК болон "Шунхлай" ХХК-иуд шатахууны үнээ 500-600 төгрөгөөр нэмэхээ мэдэгдэж УУХҮЯ-нд хүргүүлсэн байна.
-
23 цаг 20 мин
-
23 цаг 52 мин
-
Өчигдөр 09 цаг 48 мин
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Уржигдар 18 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 14 мин
-
Уржигдар 16 цаг 57 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Уржигдар 11 цаг 54 мин
-
2025-01-04