У.Хүрэлсүхийн ялалтад БНХАУ-ын дарга Си Жиньпин БАЯР ХҮРГЭЖЭЭ
Үйл явдал
/
2021-06-12

БНХАУ-ын дарга Си Зиньпин баасан гарагт Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүхэд баярын мэндчилгээ дэвшүүлээ.

Си Зиньпин баярын мэндчилгээндээ “Хятад, Монгол хоёр улс нь найрсаг хөршүүд бөгөөд уул, голоороо холбогдсон чин сэтгэлийн хамтын ажиллагаатай түншүүд билээ. Одоогийн байдлаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны хөгжил сайн эрч хүчээ хадгалсаар байна. Тухайлбал, COVID-19 гарснаас хойш Хятад, Монголын Засгийн газрууд болон манай хоёр улсын ард түмэн цар тахлын эсрэг хамтдаа тэмцэж, гар нийлэн нааштай үр дүнд хүрсэн билээ” гэжээ.

Мөн БНХАУ-ын дарга Си Зиньпин цаашид Хятад, Монголын харилцааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлээд, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг байнга шинэ ахиц дэвшилд хөтлөхөд хамтран ажиллахад бэлэн байна гэсэн юм.

СЕХ баасан гаригт 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг УИХ-д өргөн барьсан. Улмаар УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхийг 2021 оны зургадугаар сарын 25-ны өдрийн 11.40 цагт Ерөнхийлөгчийн тангараг өргүүлэх тогтоолын төслийг дэмжин баталсан. Шинэ Ерөнхийлөгч тангараг өргөснөөр түүний зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа албан ёсоор хэрэгжиж эхлэх юм.

Эх сурвалж: Xinhua

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.14.245)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.