Монгол улсад Covid-19 цар тахлын улмаар 351 хүн НАС БАРЛАА...
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-12

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд хүнээс 11521 шинжилгээ авснаас 1792 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдвар авсан 73,896 хүн байна. Мөн 9 хүн нас барснаар нийт нас баралтын тоо 351 боллоо. Шинэ тохиолдлын 511 нь орон нутагт бүртгэгдсэн бол тусгай үүргийн нислэгээр ирсэн 1 хүнээс халдвар илэрсэн байна. Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 196 хүн эдгэрч нийт эдгэрсэн хүний тоо 56449 боллоо. Улсын хэмжээнд 7963 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 141 хүний бие маш хүнд, 607 хүний бие хүнд байна. Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 16833 хүнд вакцин тарьснаар нэгдүгээр тунд 1,890,678 хүн, хоёрдугаар тунд 1,637,894 хүн хамрагдаад байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.235.219)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.