Хүүхдийн мөнгийг 100 мянга хэвээр үлдээх эсэхийг У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болохоор ШИЙДНЭ гэв
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-12

Засгийн газрын шийдвэрийн талаар Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээлэл хийлээ. Тэрээр, зургаадугаар сарын 15-наас хойш вакцины үр дүн гарч долоодугаар сарын 1 гэхэд халдварын тархалт буурч эхэлнэ гэж тархвар судлаачид үзэж байна.  

Давтан тундаа хамрагдсан иргэдийн 0,5 хувь нь халдварт өртсөн байна. Хөл хөдөлгөөн 95 хувиар нэмэгдсэн. Долоодугаар сарын эхээр бодит үр дүн гарна гэж эрдэмтдийн баг үзэж байгаа юм. Тийм учраас тайвшрах эрт байна. Засгийн газрын тэргүүн хатуу хөл хорио тавихгүй гэж мэдэгдсэн" гэлээ.

Мөн долоодугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгө, цахилгааны хөнгөлөлтийг үргэлжлүүлэх эсэхийг ҮАБЗ шийднэ гэв.

"Долоодугаар сарын 1 хүртэл иргэд, өрх, ААН-д үзүүлж байсан ус, цахилгаан, дулаан, хог гээд дөрвөөс таван төрлийн хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлж, ЗГ-аас 650 орчим төгрөгийн зардал гаргаж байсан. Энэ асуудлыг долоодугаар сарын 1-нд дуусгах эсвэл үргэлжлүүлэх эсэх асуудлыг ҮАБЗ шийднэ.  Ковидын нөхцөл байдал даамжирч хүндэрвэл үргэлжлүүлнэ гэж Ерөнхий сайд ажлын 100 дахь хоног дээрээ хэлсэн. Тэгэхээр төсвийн тодотгол орно. ҮАБЗ-ийн эхний хурлаар хэлэлцэнэ.

Дулааны улиралд газар тариалан, барилга байгууламжийн бүхий л үйл ажиллагаа идэвхэждэг учраас хатуу хөл хорио тогтоохгүй гэсэн байр суурьтай байна. Долоодугаар сараас шинэ нисэх буудлаа ашиглалтад оруулах, жуулчин авах, бүтээн байгуулалтын зэрэг улирлын шинж чанартай асуудлуудыг шийдвэрлэх ажлууд хийгдсээр байна" гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.145.82)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.