НОМ НОЙР ХҮРГЭДЭГ гэж УИХ-ын дарга Г.Занданшатар БИЧЖЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-12

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулагдаж буй 29 дэх удаагийн номын баяр Их жанжин Д.Сүхбаатарын талбайд номын баяр болж буй.  “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын санаачилгаар зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулжээ. Нийслэлийн төв талбайд гурван өдрийн турш үргэлжилдэг номын баярт дунджаар 100 гаруй хэвлэн нийтлэгч компани, 80 орчим номын худалдаа эрхлэгч, 300-аад зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, 50 мянга гаруй уншигч, сонирхогчид оролцдог юм.   

“Илүү их уншъя” уриатай 29 дэх удаагийн номын баярыг нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ. Коронавирус (КОВИД-19)-ын халдварт цар тахлын амаргүй нөхцөл хэдий ч ном, соёлын зүтгэлтнүүдийн хүсэлтээр, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж энэхүү номын баярыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн гэв. Гурван өдөр номын мэргэд маань цугласан жанжин Д.Сүхбаатарын талбайгаас номын гэрэл гэгээ цацрах нь гэсэн сайхан үг хэлсэн.

Харин өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан “Ном уншихаар нойр хүрдэг. Хөгшин залуу гэлтгүй олон хүн нойрны асуудалтай байдаг. Өдрийн болсон үйл явдал шөшийн зүүд болох нь бий” хэмээн бичсэн нь олны анхаарлыг татаад байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.239.118)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.