Коронавирусийн халдвар 2188 болж нас баралтын тоо 360 боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-13

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар шинжилгээг 10400 хүнд хийхэд 2188 хүнээс халдвар илэрч 10 хүн нас барлаа. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 76084 болж байна. 2188 нь тохиолдол гэдэг бол цар тахлыг дотооддоо алдсанаас хойших хамгийн өндөр тоо болж байгаа юм.  Энэ долоо хоногт халдварын тохиолдлын тоо хэрхэн өссөнийг доорх зургаар харуулж байна. Өөрөөр хэлбэл Даваа гарагт 1177 хүн коронавирусийн халдвар авсан гэж мэдээлж байсан бол энэ тоо өссөөр долоо хоногийн сүүлд Ням гарагт 2188 буюу 1000 тохиолдлоор өслөө. Иймээс иргэд та бүхнийг халдвар хамгааллын дэглэмээ сайтар хамгаалахыг уриалж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.0.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.