Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхэд Далай лам БАЯР ХҮРГЭЖЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-13

Дээрхийн гэгээнтэн Далай Лам Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ухнаагийн Хүрэлсүхэд баяр хүргэж  захидал илгээлээ. Захидалдаа “Би анх 1979 онд танай оронд зочилж, хүнлэг үнэт зүйлс хийгээд буддын эрдэм ухааныг орчин цагийн боловсролтой хослуулах талаар хийж буй хичээл зүтгэлийг маань Монголын ахмад төдийгүй, залуу үеийнхэн талархан дэмжиж, урам өгч байсныг ямагт сайхнаар дурсаж явдаг билээ”

“Түүхэндээ эртнээс Монгол, Төвөд хоёр орны ард түмэн ахан дүүгийн харилцаатай байж ирсэн билээ. Гуравдугаар Далай Лам Содномжамцаас хойших үе үеийн Далай Лам нар монголчуудтай ойр харилцаатай байсаар  өнөө цагтай золгосон юм”

“Би Монгол улсад өмнө очихдоо дурдсанчлан, танайд өөр өөр шашин дэлгэрч байгаа хэдий ч түүхийн талаас ард түмний үндэсний ижилсэл, соёл, оюун санааны амьдрал өнөөгийн дүр төрхөөрөө хэлбэржин тогтоход буддын шашин голлон нөлөөлсөн билээ. Бурхан Багшийн сургаал нь энэрэл нигүүлсэл ба хүчирхийлэл үл хэрэглэх тухай үзэл санааг дээдэлсэн үнэт зүйлсийг чухалчилдаг тул аливаа хувь хүний итгэл үнэмшилд харшлалгүй  хэн бүхэнд ач тустай байх нь мадаггүй юм. Та болон танай улсын засгийн газар энэхүү үнэт зүйлсээ цаашид ч эрхэмлэн хадгалах болно гэдэгт итгэж байна”

“Сүүлийн жилүүдэд Монгол Улсад ихээхэн хөгжил дэвшил гарсныг машид сайшаалтай. Энэ хөгжил дэвшил эгэл ард түмний аж амьдралыг бүхий л талаар сайжруулна гэдэг эргэлзэхгүй байна” хэмээн дурджээ.  Захидлын төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн шинээр сонгогдсон ерөнхийлөгчид ард түмнийхээ итгэл найдвар, хүсэл тэмүүллийг биелүүлэх цаашдын үйл хэрэгт нь амжилт хүсье. гэжээ

 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.20.231)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.