АНУ Монголын тусгаар тогтнолыг бататгахын төлөө Ерөнхийлөгч У. Хүрэлсүхтэй хамтран ажиллах болно
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-06-13

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй холбогдуулан мэдэгдэл гаргажээ.  "Монголын ард түмэн, Засгийн газар 6 дугаар сарын 9-ний өдөр тус улсад 1990 онд тайван замаар өрнөсөн ардчилсан хувьсгалаас хойших найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиа амжилттай зохион байгуулсанд АНУ баяр хүргэж байна. Бид Монгол Улс ардчиллын төлөө тууштай байгааг сайшаан тэмдэглэхийн сацуу тус улсын “гуравдагч хөрш”, Стратегийн түнш болсноороо бахархдаг. Бид энэхүү түншлэлийг бэхжүүлэх, ардчиллын нийтлэг үнэт зүйлс, Монголын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бататгахын төлөө Ерөнхийлөгчөөр сонгогдсон У. Хүрэлсүхтэй хамтран ажиллах болно" гэсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.50.156)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.