“Эрдэнэс алт ресурс” ХХК: Үнэт металл цэвэршүүлэх үйлдвэртэй болно
Үйл явдал
/
2021-06-14

“Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, Алт-2 үндэсний хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор үнэт металл эрэх хайх, олборлох, цэвэршүүлэх, борлуулах чиг үүрэг бүхий “Эрдэнэс Алт ресурс” компанийг байгуулсан.

Тус компанийн 2020 оны зарим ажлуудаас онцолбол,
o Байгаль орчинд халгүй, орчин үеийн инновацийн технологи ашиглан олон улсын стандартад нийцсэн 999.9 хувийн сорьцтой алт мөнгөн гулдмай, үрэл, бэлэг дурсгалын гулдмай, гоёл чимэглэлийн хайлш, электрон техникийн салбарт зориулсан бэлдэц бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой жилд 50 тн алт, 25 тн мөнгө цэвэршүүлэх хүчин чадалтай Үнэт металл цэвэршүүлэх үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах ажлыг эрчимтэй хийж байна.

2021 онд Хүрэнцавын хайгуулын талбайд нарийвчилсан эрэл хайгуулын ажил явуулахаар төлөвлөсөн бөгөөд Мухар хар толгой, Довжоот, Халзангийн хайгуулын талбайд суурь судалгааны ажлуудыг үе шаттай явуулахаар бэлтгэлээ хангаж дууслаа.
“Эрдэнэс Монгол” ХХК-ны 2020 оны тайлан сэтгүүлээс

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.12.156)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.